Удирдлагагүй болсон Хятадын пуужингийн унах магадлалтай газруудыг тогтоожээ

Удирдлагагүй болсон Хятадын пуужингийн унах магадлалтай газруудыг тогтоожээ

БНХАУ-ын сансар судлалын хүрээлэнгээс хөөргөсөн 21 тонн жинтэй "Long March 5b" пуужингийн их бие агаар мандлаас гарсныхаа дараа хяналтаа алдаж хэдэн өдрийн дараа дэлхий дээр унах магадлалтай байгаа талаар бид мэдээлж байсан билээ. АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас пуужингийн маршрутыг тогтоохоор ажиллаж эхэлсэн. Тэгвэл пуужинг хяналтад авсан бөгөөд дэлхий дээр тавдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд унах хамгийн өндөр магадлалтай гэж таамаглаж байна.

Сансрын хог хаягдлыг загварчлах олон мэргэжилтэн пуужингийн хаягдлын унах магадлалтай газрыг таамаглаж байна. Биетийн чиглэлийг харвал Нью Йоркийн умард хэсэг, Мадрид, Бээжин, Чилийн өмнөд хэсэг, Шинэ Зеланд нутгуудын хаана нь ч унаж болзошгүй байгаа аж.

Гэхдээ дэлхийн гадаргуугийн ихэнх хэсгийг далай эзэлдэг учир Номхон далайн аль нэг хэсэгт унана гэсэн таамаглалыг ихэнх эрдэмтэн дэвшүүлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар биет агаар мандалд орж ирвэл ихэнх хэсэг нь шатах боловч масс ихтэй учир багагүй хэсэг нь  газарт бууж болзошгүй аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө