Их Британи иргэддээ коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг санал болгож байна

Их Британи иргэддээ коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг санал болгож байна

Их Британийн эрх баригчид 50-иас дээш насныханд коронавирусийн эсрэг гурав дахь тарилга хийлгэн Зул сарын баяраа өвчний дэгдэлтгүй угтах саналыг дэвшүүлж байгаа тухай “Times” сонинд бичжээ.

Сонинд өгүүлснээр, Их Британийн  халдвартын ерөнхий эмч Крис Уиттийн удирдлага дор хоёр боломжит вакцины туршилтыг явуулж байгаа аж. Эхний вакцин нь элдэв өсвөрийн эсрэг сайжруулсан вакцин байх ёстой. Дараагийн хувилбар нь өмнө ашиглагдсан  “Pfizer/BioNTech”, “AstraZeneca”, “Moderna”-ийн нэг байхаар яригдаж байна.

Одоогоор Британичуудыг дээр дурдсан вакцинаар  тарьж байгаа юм.  Хурдан хугацаанд олон хүнийг дархлаажуулахын тулд Засгийн газар нь вакцины хоёр тунгийн хоорондын хугацааг гурван долоо хоногоос гурван сар болгон уртасгажээ.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө