Канад 12-15 насныханд зориулсан “Pfizer” вакциныг баталсан анхны улс болов

Канад 12-15 насныханд зориулсан “Pfizer” вакциныг баталсан анхны улс болов

Канадын эрүүл мэндийн зохицуулагч байгууллага 12-15 насны хүүхдүүдэд зориулсан “Pfizer”-ийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Канадын эрүүл мэндийн ахлах зөвлөх эмч Суприя Шарма уг зөвшөөрлийг баталгаажуулсан байна. Ингэснээр хүүхдүүдэд зориулсан коронавиусийн вакциныг баталсан дэлхийн анхны улс Канад болж байна. 

“Pfizer” компани өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д 12-15 насны 2260 хүүхдэд вакцины туршилтаа хийсэн бөгөөд судалгааны урьдчилсан дүнгээс харахад халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Улмаар АНУ-ын эмийн зохицуулагч байгууллагуудад вакциныг бүртгүүлэх хүсэлтээ илгээсэн юм. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас/FDA/ вацкинд зөвшөөрөл олгох асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон билээ. 

Эх сурвалж: DW




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө