Монгол эмэгтэйг хөнөөсөн Ирланд хүү шүүх хурлын үеэр асуултанд хариулаагүй гэв

Монгол эмэгтэйг хөнөөсөн Ирланд хүү шүүх хурлын үеэр асуултанд хариулаагүй гэв

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Ирланд улсын нийслэл Дублинд ажлаа тараад явж байсан нэгэн монгол эмэгтэйд өсвөр насны хүү халдаж, хүзүүнд нь хутгалсан талаар гадны хэвлэлүүд бичиж байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тус этгээдийг хүний амь насанд санаатайгаар халдсан, дээрэмдэхийг завдсан гэсэн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа бөгөөд өмнө нь шүүх хурал нь хэд хэд хойшлогдоод байсан юм. Харин энэ долоо хоногт болсон шүүх хурлын үеэр 14 настай хүү гэм буруугаа хүлээсэн шинж огт байхгүй байсан бөгөөд яллагч талын асуултад хариулахгүй гэсэн байна. Түүнийг шаардлагатай нотлох баримт бүрдтэл хорих шийдвэр гаргаад байгаа хэдий ч өмгөөлөгчид барьцаагаар суллаж, гадуур байцаах хүсэлт гаргасныг Дээд шүүх хэлэлцэж байна.

Хэргийг сануулбал,  Дублин хотын төв хэсэг “Custom House Quay” дахь CHQ гэх байрны ойролцоо явган хүний гарцаар гарч байсан Монгол эмэгтэй дээр өсвөр насны 14 настай дугуй унасан хүү ирж өөртөө байгаа бэлэн мөнгөө өгөхийг шаарджээ. Ингээд эмэгтэйг эсэргүүцэхэд маш шалмаг хөдлөн хүзүүг нь хутгалчихаад зугтаасан байна. Харин халдлага үйлдсэн 14 настай этгээд нь өмнө хүчирхийлэл болон хулгай дээрмийн хэрэгт хэд хэдэн удаа холбогдож байсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: Irish times




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө