Жудогийн бэлтгэлийн үеэр багшдаа 27 удаа шидүүлсэн долоон настай хүү комад оржээ

Жудогийн бэлтгэлийн үеэр багшдаа 27 удаа шидүүлсэн долоон настай хүү комад оржээ

Тайванийн 7 настай Вэй Вэй хэмээх хүү өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр жудо бөхийн дугуйланд явж эхэлжээ. Харамсалтай нь хоёр долоо хоногийн дараа хүү бэлтгэлийн үеэр дасгалжуулагч багш болон хамт дугуйланд явдаг хүүхдэдээ нийт 27 удаа шидүүлж, комад орсон байна. Түүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд амьд үлдсэн ч ургамлын байдалтай болох магадлалтай байгаа аж. 

Хүүг бэлтгэлийн үеэр дэвсгэр дээр удаа дараа өргөж, шидсэн бичлэг цахим сүлжээнд гарч олон нийтийг цочроосон юм. Тухайн үед Вей “миний хөл, миний толгой, би хүсэхгүй байна” гэж хашхирч байсан ч дасгалжуулагч багш нь үргэлжлүүлж босго гэж тушаасаар байжээ. Үүгээр ч зогсохгүй Вей бөөлжиж эхлэхэд дасгалжуулагч нь сургалтаа үргэлжлүүлсээр байж. Вэйгийн гэр бүлийн мэдээлж буйгаар хамт барилдаж байсан хүүхэд, болон багш нь нийт 27 удаа хүүг авч шидсэн гэжээ. 

Вэй Вэй эцэст нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нар түүнийг тархины хүнд хэлбэрийн цус харвалт гэж оношилсон байна. 

60 гаруй настай Хо гэх дасгалжуулагчийг хайхрамжгүй байдал, хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад саатуулжээ. Гэвч өөрийгөө буруугүй гэж мэдэгдсээр байсан аж. 

Дүүргийн прокурор түүнээс байцаалт авахад “Вэй Вэйд тохиолдсон явдал нь ердийн бэлтгэлийн хэсэг байсан гэсэн тайлбарыг өгсөн учраас сулласан байна. Гэсэн ч хүүгийн гэр бүл хэвлэлийн бага хурал хийж, дасгалжуулагчийг хүнд гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжиглэх нотлох баримт байгаа гэж мэдэгдсэний дараа дахин саатуулжээ. Одоогоор түүнийг өмгөөлөгчөөс өөр хүнтэй уулзахыг хориглосон байна. 




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө