ОХУ-ын нэг удаагийн тунгаар тарих “Sputnik Light” вакцинын үр дүн 79 хувьтай гарчээ

ОХУ-ын нэг удаагийн тунгаар тарих “Sputnik Light” вакцинын үр дүн 79 хувьтай гарчээ

Пүрэв гарагт/2021.05.06/  ОХУ өөрсдийн эрдэмтдийн бүтээсэн “Sputnik Light” хэмээх нэг удаагийн тун бүхий коронавирусийн эсрэг вакциныг ашиглахыг зөвшөөрчээ. Гамалейн нэрэмжит Институтийн бүтээсэн уг вакцины үр дүн 79.4 хувьтай бөгөөд ОХУ, Арабын Нэгдсэн Эмират, Гана улсын нийт 7 мянга гаруй хүн гурав дахь шатны эмнэл зүйн туршилтад хамрагдаж байна. Гуравдугаар шатны туршилтын үр дүн энэ сарын сүүлээр гарах юм байна. 

Вакцин бүтээгчдийн мэдэгдэж буйгаар “Sputnik Light” вакцины I, II шатны эмнэл зүйн туршилтад оролцогчдод ноцтой сөрөг нөлөө бүртгэгдээгүй байна. 

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев вакцины талаар "Нэг удаагийн тунгийн тарилгыг ашигласнаар хүн амаа маш хурдан хугацаанд дархлаажуулах боломжтой. Ингэснээр тархалт багасаж, сүргийн дархлааг маш богино хугацаанд тогтож чадна.Тахал, коронавирусийн шинэ омогтой тэмцэж байгаа энэ үед “Sputnik Light” вакциныг бид түнш орнуудад экспортлох болно" гэжээ. 

Түүний хэлж буйгаар вакцин 10 гаруй ам.долларын үнэтэй байх аж. 

Эх сурвалж: CNBC




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө