БНСУ-аас ирж буй "ухуулга" хуудсаар коронавирус дамжиж болзошгүйг БНАСАУ иргэддээ анхааруулжээ

БНСУ-аас ирж буй "ухуулга" хуудсаар коронавирус дамжиж болзошгүйг БНАСАУ иргэддээ анхааруулжээ

Хил орчмын нутгаас тараадаг БНСУ-ын ухуулга хуудаснуудаар дамжин коронавирусийн халдварт өвчин тархаж болзошгүй учир иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж БНАСАУ-ын хэвлэл мэдээлжээ.

Тус мэдээлэлд “салхинд хийсэн ирсэн харийн зүйлсийг бид энгийн зүйлс бус хортой вирус дамжуулж болзошгүй хэрэгсэл гэж харах хэрэгтэй. Тиймээс анхаарал болгоомжтой байж, тус ухуулах хуудсуудад ойртохгүй байхыг анхааруулж байна” хэмээн мэдээлсэн байна.

Түүнчлэн тус ухуулга хуудсуудыг ирсэн даруйд яаралтай устгах, хил орчмын аюулгүй байдлыг сайтар хангаж, чангатгах, иргэдийн хамгаалалтыг бэхжүүлэх үйл хэрэгт байнгын урагштай байх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг ард иргэд, орон нутгийн эрх баригчдад уриалжээ. Мөн одоо гарч буй вакцинууд нь коронавирусийн шинэ хувилбаруудын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд үр дүн муутай  бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх аргуудад иргэд маш нухацтай хандах хэрэгтэйг БНАСАУ иргэддээ анхааруулсаар байна.

Эх сурвалж: TASS 




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө