Билл Гейтс салж буй эхнэртээ $2.4 тэрбумтай тэнцэх хэмжээний хөрөнгө шилжүүлжээ

Билл Гейтс салж буй эхнэртээ $2.4 тэрбумтай тэнцэх хэмжээний хөрөнгө шилжүүлжээ

“Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 27 жил хамт амьдардсан эхнэр Мелиндагаас салах болсон талаарх мэдээлэл энэ долоо хоногийн дундуур олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Тэгвэл өчигдөр Билл Гэйтс өөрийн хөрөнгөөс нийт $2.4 тэрбумтай тэнцэх хэмжээний үнэт цаасыг Мелиндагийн нэр дээр шилжүүлснийг хэвлэлүүд олж мэдээлжээ.

Тэрээр АНУ-ын хамгийн том автомашины дилер, Coca-Cola ундааны үйлдвэр, Мексикийн томоохон телевиз болон Канадын төмөр замын компанид эзэмшдэг хувьцааныхаа хэсгээс эхнэрийнхээ нэр дээр шилжүүлснийг баримтууд баталсан байна.

Билл, Мелинда нар 1994 онд гэр бүл болохдоо ямар нэг хөрөнгө хуваах гэрээ байгуулаагүй байсан бөгөөд дэлхийн алдартай хүмүүсийг салахад ажилладаг туршлагатай хуульч мөн тэдний салалт дээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө