25 настай эмэгтэй ЕСӨН ИХЭР хүүхэд төрүүлжээ

25 настай эмэгтэй ЕСӨН ИХЭР хүүхэд төрүүлжээ

Мали улсын иргэн 25 настай Халима Сиссе хэмээх эмэгтэй мягмар гарагт/2021.05.04/ есөн ихэр хүүхэд төрүүлжээ. Эмч нар эхэндээ түүний гэдсэнд долоон хүүхэд бойжиж байна хэмээн оношилж байсан ч ийнхүү есөн ихэр хүүхэд мэндэлсэн байна.

Халима Сиссег Малигийн нийслэл Бамако дахь эмнэлэгт хоёр долоо хоног хэвтүүлсний дараа 3-р сарын 30-нд Марокко руу нүүлгэх шийдвэр гаргажээ. Улмаар Мараккод таван долоо хоног хэвтэн эмчлүүлсний дараа кесарево хагалгаагаар хүүхдүүдийг төрүүлсэн байна. 

Хүүхдүүдийн нэг нь инкубаторт бойжиж байна

Түүний нөхөр Кадер Арби BBC-д өгсөн ярилцлагадаа "Би маш их баяртай байна. Хүүхдүүдийн маань тав нь охин, дөрөв нь хүү. Тэдний маань биеийн байдал сайн байгаа. Бид тэднийг яаж өсгөх тал дээр огтоос санаа зовохгүй байна. Учир нь тэд бурхны бэлэг.  Есөн хүүхэдтэй болсны маань дараа миний таньдаг бүх хүн над руу залгаж баяр хүргэсэн. Ерөнхийлөгч хүртэл залгаж баяр хүргэсэн. Би маш их талархаж байна. Эхнэр маань хэдэн долоо хоногийн турш эмнэлгийн хяналтад байсны дараа гэртээ ирэх болно” гэжээ. 

Цахим сүлжээнд түгсэн 9 ихрийн зураг

Есөн ихэр хүүхэд төрөх нь маш ховор үзэгдэл бөгөөд нярай үедээ эндэх эрсдэлтэй байдаг аж. Өмнө нь 1971 онд Австралид, 1998 онд Малайзад есөн ихэр хүүхэд төрсөн ч бүгд удалгүй эндсэн байна. Харин 2009 онд АНУ-д найман ихэр хүүхэд төрсөн байдаг бөгөөд эрүүл саруул өсөж энэ жил 12 нас хүрч байна. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө