1000 гаруй муурыг хордуулж алсан этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ

1000 гаруй муурыг хордуулж алсан этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ

Өмнөд Солонгосын Тэжон хотын Шинтанжин орчимд маш олон гудамжны муур хархны хор идэн, үхэж байгаа хэргийг цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Тус бүсэд 2008 оноос хойш хэн нэгэн этгээд гудамжны мууруудыг зориуд хөнөөж байгааг орон нутгийн оршин суугчид сэжиглэж эхэлсэн байна.

Тус этгээд хордуулсан тахианы махыг өгөөш болгон тавьж, мууруудыг хөнөөдөг бөгөөд өдөр бүр энд тэндгүй 30 гаруй хортой тахианы махыг өгөөш болгон тавьдаг гэнэ. Тиймээс цагдаа нар хяналтын камеруудын бичлэгийг шалган, сэжигтнийг олж тогтоохоор ажиллаж эхэлжээ. Мөн Тэжон хотын идэвхтнүүдийн бүлэг гудамжаар эргүүл хийн, хортой тахианы махнуудыг хайн, цуглуулж байгаа аж.

Саяхан дахин нэгэн гудамжны муур хордон үхсэн нь тогтоогдсоны дараа албаныхан муурын цогцос болон идэж хордсон тахианы маханд шинжилгээ хийн, мэрэгч амьтдыг устгах хорыг олж илрүүлсэн учир өнгөрсөн нэг сарын хугацаанд орон нутгийн эмийн сангаас хархны хор худалдаж авсан хүмүүсийг тогтоон, мөрдлөгийн ажиллагааг явуулж байгаа юм. Орон нутгийнхан сүүлийн 13 жилийн хугацаанд ойролцоогоор мянга гаруй хордож үхсэн муурыг олсон байна.

Эх сурвалж: Korea Times




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө