Ази гаралтай эмэгтэйчүүдийг хутгалаад зугтсан этгээдийг баривчилжээ

Ази гаралтай эмэгтэйчүүдийг хутгалаад зугтсан этгээдийг баривчилжээ

Өчигдөр Сан Франциско хотын Стоктон болон дөрөвдүгээр гудамжинд хүн хутгалуулсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн  байгууллагад иржээ. Ингээд цагдаа нарыг очиход Ази гаралтай хоёр эмэгтэй халдлагад өртөж хутгалуулсан байсан бөгөөд гэмт этгээд гудамжинд явж байсан ази эмэгтэйчүүдийг хутгалаад зугтсан байжээ.

Харин өнөөдөр дээрх эмэгтэйчүүдийг хутгалж, ноцтой гэмтээсэн тус хотын уугуул, 54 настай эрэгтэйг цагдаа нар баривчилсан байна. Мөн одоогийн байдлаар халдлага зохион байгуулалт, төлөвлөгөөтэй хэрэг үү, эсвэл ялгаварлан гадуурхалтаас үүдсэн халдлага уу гэдгийг тогтоогоогүй байгаа аж. Сүүлийн саруудад Ази гаралтай америкчуудын эсрэг чиглэсэн үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй хэргүүд ихсэх болсон. Түүний улмаас ихэвчлэн биеэ хамгаалах чадваргүй ахимаг насныхан болон эмэгтэйчүүд сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм. Тиймээс ази гаралтай америкчууд сүүлийн үед галт зэвсэг худалдан авах тохиолдол ихэсчээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө