Серби улс вакциндаа бүрэн хамрагдсан иргэддээ 30 ам.доллар өгөхөөр болжээ

Серби улс вакциндаа бүрэн хамрагдсан иргэддээ 30 ам.доллар өгөхөөр болжээ

Манай улсын засгийн газар дархлаажуулалтандаа бүрэн хамрагдсан иргэдэдээ 50 мянган төгрөгний урамшуулал олгох болсон талаарх шийдвэрээ өчигдөр танилцуулсан. Тэгвэл тавдугаар сарыг дуусахаас өмнө амжиж коронавирусийн эсрэг вакцин тариулсан иргэн бүрт $30-ын шагнал өгөх болсноо Серби улсын ерөнхийлөгч мөн зарлажээ.

Долоон сая хүн амтай тус улсын 1.3 сая иргэн хамрагдсаны дараа дархлаажуулалтын явц удааширсан байна. Тиймээс эрх баригчид уг үйл явцыг хурдасгахын тулд дээрх шийдвэр гаргажээ. Ингэж урамшуулсны үр дүнд сарын сүүлээр вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 3 саяд хүрэх тооцоо гаргасан байна. Үүний хажуугаар мөн вакцин тариулаагүй иргэдэд коронавирусийн халдвар авбал эмчлүүлэх хугацаанд нь цалинтай чөлөө олгохгүй байхаар болжээ.

Энэ талаар Сербийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн Зоран Радованович “Хэн нэгэн коронавирусийн эсрэг вакцин тариулсныхаа төлөө мөнгө авдаг тухай өмнө нь би огт сонсоогүй. Тэгэхээр бид зөвхөн Европт төдийгүй дэлхийд анх удаа ийм арга хэрэглэж байх магадлалтай” гэж ярьжээ.

Эх сурвалж: New York Times




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө