Удирдлагагүй болсон БНХАУ-ын 21 тонн жинтэй пуужин дэлхийн хаана ч унаж болзошгүй байна

Удирдлагагүй болсон БНХАУ-ын 21 тонн жинтэй пуужин дэлхийн хаана ч унаж болзошгүй байна

БНХАУ-ын сансар судлалын хүрээлэнгээс хөөргөсөн 21 тонн жинтэй "Long March 5b" пуужингийн их бие агаар мандлаас гарсныхаа дараа хяналтаа алдсан тул хэдэн өдрийн дараа дэлхий дээр эргэн унаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Тус пуужин өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын байгуулах гэж буй шинэ сансрын станцын эхний эд анги, хэсгүүдийг тээвэрлэн хөөрч төлөвлөгөөний дагуу далайд аюулгүй буух ёстой байсан ч удирдлагагүй болсноос болсны улмаас хаана ч унаж магадгүй болжээ. Өдгөө дэлхийг тойрон сул эргэлдэж буй тус биет 30 м урт, 5 м өргөн, 21 тонн орчим жинтэй юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тус биет далай дээр унах магадлал ихтэй ч хүн суурьшсан хуурай газарт унахгүй гэсэн баталгаагүй юм.

Өмнө нь 2020 оны тавдугаар сард Бээжин "Long March 5b" пуужинг хөөргөсөн ч тухайн үед пуужингийн их бие мөн л удирдлагаа алдаж, зургаа хоногийн дараа азаар Атлантын далайд унан бага хохирол учруулсан билээ.

Эх сурвалж: Business Insider