ОХУ БНХАУ-д “Спутник V” вакцинаа үйлдвэрлэнэ

ОХУ БНХАУ-д “Спутник V” вакцинаа үйлдвэрлэнэ

ОХУ-ын “Спутник V” вакцины эрэлт ихсэж байгаа тул үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын томоохон компаниудад хандаж эхэлжээ. Улмаар Хятадын гурван компанитай жилд 260 сая тун вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Латин Америк, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад “Спутник V”- ийг нийлүүлэх боломжтой болох аж. 

Гэсэн ч тус улс дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа тул дэлхийн улс орнуудад амласнаа биелүүлж чадах эсэхэд мэргэжилтнүүд эргэлзэж байгаа юм.

Шинжлэх ухааны анализ хийдэг “Airfinity” компанийн тооцоолсноор ОХУ дэлхийн 100 гаруй оронд 630 сая орчим тун Sputnik V-ийг нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд үүнээс 11.5 сая тунг л экспортолжээ. Одоогоор тус улс вакцины үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд Энэтхэг, Өмнөд Солонгос, Бразил, Серб, Турк, Итали зэрэг орны эм үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулаад байна.

Эх сурвалж: Deltaoptimist