Австралийн засгийн газар Энэтхэгээс ирэх иргэддээ торгууль ногдуулах шийдвэр гаргасан нь шүүмжлэл дагуулжээ

Австралийн засгийн газар Энэтхэгээс ирэх иргэддээ торгууль ногдуулах шийдвэр гаргасан нь шүүмжлэл дагуулжээ

Австралийн засгийн газар энэ долоо хоногоос эхлэн Энэтхэгт байгаа иргэдээ буцаж ирэхийг хориглож, ирвэл хуулийн хатуу шийтгэл оноохоор болсон билээ. Учир нь Энэтхэгт нөхцөл байдал хүндэрсэн тул эрсдэл дагуулан эх орондоо ирсэн иргэдийг 66,000 австрали долларын торгууль хүлээлгэх, таван хүртэл жил шоронд хорих шийтгэлийг давхар оноохоор болсон билээ.

Харин энэхүү арга хэмжээ нь тус улсад томоохон маргаан, шүүмжлэл дэгдээгээд байгаа бөгөөд иргэд байдал хурцадвал жагсаал цуглаан хийх асуудал яригдаж эхэлжээ. Энэ нь тус улсын түүхэнд анх удаа иргэдээ гадаадаас буцаж ирэхийг хориглосон шийдвэр аж. Тиймээс энэ шийдвэрийг Австралийн энэтхэг гаралтай иргэдийн нийгэмлэг, хүний эрхийн байгууллагууд хүчтэй шүүмжилж, арьс өнгөний үзэл хэмээн тодотгожээ.

Учир нь Энэтхэгт байгаа 9,000 орчим Австралийн иргэний багагүй хэсэг нь энэтхэг гаралтай хүмүүс аж. Харин Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон “энэ нь арьс үзэлний өнгөтэй холбоогүй. Тусгаарлах байрны ачааллыг огцом нэмэгдүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авч, нийт иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаас өөр аргагүй байна” гэж тайлбарлажээ.  Хориг тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цааш сунгагдах боломжтой юм.