Европын Холбоо дараах ДӨРВӨН төрлийн вакциныг хийлгэсэн жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байна

Европын Холбоо дараах ДӨРВӨН төрлийн вакциныг хийлгэсэн жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байна

Европын холбоо ирэх зургадугаар сард вакцины бүрэн тунгаа хийлгэсэн, өвчлөл бага орноос ирж буй жуулчдад хилээ нээхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

Албаныхан ЕХ-ны уг төлөвлөгөөг ирэх зургадугаар сарын сүүлчээр хэрэгжүүлж эхэлнэ хэмээн мэдэгдсэн бөгөөд хэрэв гишүүн орнууд гарын үсгээ хурдан зурвал үүнээс ч өмнө хилээ нээх боломжтой гэжээ.

Гэхдээ жуулчид Европын Комисст хүлээн зөвшөөрөгдсөн “Астра-Зенека”, “Фпайзер”, “Johnson & Johnson”, “Moderna” вакцинуудыг нислэгээс 14 хоногийн өмнө хийлгэсэн байх ёстой аж.

Өнгөрсөн сарын сүүлээр Европын Холбооны орнууд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан Америкчуудад энэ зун хилээ нээхээр төлөвлөж буйг Евро Коммиссийн Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгдсэн юм.

Уг шийдвэрийг гаргахад нэг талаас АНУ-д хүн амын вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа, нөгөө талаас Европын орнууд вакцины сертификаттай гадаадын иргэдийг хүлээж авах эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байв.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө