Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Emergency Use Listing” (EUL) буюу Яаралтай нөхцөлд хэрэглэж болох вакцины жагсаалтад өнөөдрийн байдлаар:
- Pfizer and BioNTech
- АсраЗенека
- Serum Institute of India
- Johnson&Johnson
- Moderna гэсэн таван компанийн зургаан нэр төрлийн вакцин албан ёсоор бүртгэлтэй байна.
Харин БНХАУ-ын “Синофарм” болон “Синовак” вакцины бүртгүүлэх хүсэлтийг судалж байгаад бөгөөд энэ сарын эхний хагаст багтаан бүртгэлийн асуудлыг хэлэлцэх товтой байна хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдээлжээ. Харин ОХУ-ын “Спутник V” вакцины хүсэлтийг хүлээн авсан боловч нягтлан, шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Европын Холбооны Эмийн агентлаг ОХУ-ын вакциныг бүртгэхийн өмнө үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, нягтлан шалгана гэж мэдэгдсэн юм.
Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: WHO