Ням гарагийн өглөө/2021.05.02/ Сан Диего хотын эрэг орчим хууль бусаар хил давж байсан сэжиг бүхий хөлөг онгоц хөмөрсний улмаас гурван хүн нас барж, 20 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.
Сан Диего хотын Гал түймэр унтраах аврах албаны мэдээлж буйгаар хөлөгт 30 орчим хүн зорчиж байсан бөгөөд хад мөргөсний улмаас живсэн байна.
Сүүлийн жилүүдэд АНУ-руу хууль бус далайн замаар нэвтрэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс далайн орчимд эргүүл хийх ажилчдын тоог нэмж эхэлжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт/2021.04.29/ гэхэд л Сан Диегогийн эргээс АНУ-д нэвтрэх эрх зүйн статусгүй Мексикийн 21 иргэнийг баривчилсан байна. Эдгээр иргэнийг хууль бусаар хил давуулах ажлыг зохион байгуулсан хоёр этгээдийг баривчилсан бөгөөд Холбооны хуулийн дагуу ял оноох аж.
Эх сурвалж: CNN