Энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод байх “Өргөө” амаржих газраар үйлчлүүлээд Дархан-Уул аймагт очоод байсан 54 настай О, 53 настай М нараас авсан давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар батлагдсан гэх мэдээллийг Дархан-Уул дахь Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-д ирүүлсэн гэсэн мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж эхлээд байна. Тухайн иргэд нь Дархан-Уул аймагт гэрийн тусгаарлалтад байсан байна. Иймд тус аймгийн онцгой комисс яг одоо хуралдаж байгаа бөгөөд, хурлын дараа иргэдэд мэдээлэл өгөх ажээ. Харин халдвар илэрсэн иргэдийг маргааш Улаанбаатар руу авч ирэхээр болсон гэх мэдээлэл байна.
НЭМЭЛТ: Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна.