Худалдаа хөгжлийн банк 30 жилийн ойн баяр болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд коронавирусийн вакцины 200 мянган тунг өөрсдийн зардлаар худалдан авч, харилцагчдыгаа вакцинд хамруулахаар болжээ. Тодруулбал, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж буй АстраЗенека болон ОХУ-ын Спутник-V вакцины 200 мянган тунг ирэх гуравдугаар сардаа багтаан оруулж ирэх юм байна. Энэ талаар тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон дөнгөж сая мэдэгдлээ.
Цагаагчин үхэр жилийн босгон дээр хүндэт харилцагч Та бүхэндээ зориулсан нэгэн сайхан мэдээг, Гүйцэтгэх захирлын мэндчилгээний хамтаар хүргэж байна. pic.twitter.com/kGKM80APeF
— TDBMongolia (@TDBMongolia) February 11, 2021