“Нэг хаалга-нэг шинжилгээ” өнөөдөр Баянзүрх дүүргээс эхэллээ

“Нэг хаалга-нэг шинжилгээ” өнөөдөр Баянзүрх дүүргээс эхэллээ

Өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэл нийслэлд хатуу хөл тогтоож, өрх бүрээс шинжилгээ авахаар болсон. Тэгвэл “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ” тандалт, илрүүлгийн шинжилгээ өнөөдөр БЗД-ээс эхэлжээ. Тодруулбал, эхний ээлжинд халдварын эрсдэл өндөртэй 22 хорооны 26.990 өрхийн иргэнээс шинжилгээ авахаар болжээ.

БЗД-ийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 25, 26, 27, 28-р хорооны сонгогдсон байршлын иргэдээс хороодын иргэний танхимд байрлах байнгын цэг болон явуулын цэгүүдээр шинжилгээ авна. Бусад хороод болон сонгогдсон хороодын дурьдагдаагүй байршлуудад амьдардаг иргэд шинжилгээнд хамрагдахгүй аж. Явуулын цэгүүд айл болгоны үүдэнд очиж, нийгмийн харилцаанд хамгийн их ордог нэг хүнээс шинжилгээ авах тул БАЯНЗҮРХЧҮҮД та бүхэн хөл хорионы дэглэмээ баримталж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.

Баянзүрх дүүргийн онцгой комисс




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө