Монгол улс ОХУ-ын “Спутник V” вакциныг бүртгэн авсан гэв

Монгол улс ОХУ-ын “Спутник V” вакциныг бүртгэн авсан гэв

Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын “Спутник V” коронавирусийн вакциныг бүртгэсэн 23 дахь улс болсон тухай ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ.

Тус вакциныг бүртгэх шийдвэрийг тус улсад “эмнэлзүйн нэмэлт туршилт явуулахгүйгээр онцгой байдлын үед ашиглах журмаар гаргасан” бөгөөд  Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн түнш, Монголын тэргүүлэх эмийн компани “Mongol Emimpex Concern LLC”-н дэмжлэгтэйгээр вакцинд зөвшөөрөл олгосон хэмээн тус сангийн мэдэгдэлд дурдсан байна.

Энэ талаар Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев “Монголын түншүүд “Lancet” сэтгүүлд хэвлэгдсэн "Спутник V” вакцины өндөр үр дүн, аюулгүйг батлан харуулсан эмнэлзүйн судалгааны мэдээллийг нягт судалсны дараа вакциныг бүртгэн авах шийдвэрийг гаргасан. Дэлхийд тэргүүлэх коронавирусийн вакцинуудын нэг болох “Спутник V”-г хэрэглэхийг зөвшөөрч буй орнуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна” гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар ОХУ-ын ““Спутник V” вакциныг ОХУ, Беларусь, Аргентин, Боливи, Серби, Алжир, Палестин, Венесуэл, Парагвай, Туркменистан, Унгар, АНЭУ, Иран, Бүгд Найрамдах Гвиней, Тунис, Армени, Мексик, Никарагуа, Бүгд Найрамдах Српска (Босни ба Герцеговинагийн байгууллага), Ливан, Мьянмар, Пакистан зэрэг орнууд хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.