Шүд эрүү нүүрний төв иргэдэд 24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлнэ

Шүд эрүү нүүрний төв иргэдэд 24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлнэ

Маргаашаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өглөө. Энэ үеэр тэрээр нийслэлийн Шүд эрүү нүүрний төв иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлэх талаар хэллээ.

Түүнчлэн өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд:

  • Ээлж 24/48 цагийн горимд шилжиж ажиллана
  • Ээлж хүлээлцэх, ажилтнуудыг ирэх болон буцах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 06.00-08.00 цагийн хооронд зохицуулна.
  • CT,  MRI ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар хэллээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих өдрүүдэд ЭМЯ-ны харьяа болон НЭМГ-ийн харьяа бүх эрүүл мэндийн байгууллага хамтран иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.