ТАНИЛЦ: Хөл хорионы өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд ямар зохион байгуулалттайгаар ажиллах вэ

ТАНИЛЦ: Хөл хорионы өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд ямар зохион байгуулалттайгаар ажиллах вэ

Маргаашаас Улаанбаатар хотод хэрэгжих хатуу хөл хорионы үед эрүүл мэндийн байгууллагууд ямар зохицуулалттайгаар ажиллахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Үүнд: 

  • Амаржих газруудаас төрсөн эх нярай гэртээ гарахад тухайн амаржих газар, эмнэлгийн байгууллага өөрсдөө хариуцаж хүргэж өгнө. Төрсөн эх нярайг Нийслэлийн түргэн тусламжийн газар хариуцаж гэрт нь хүргэх ажлыг төлөвлөсөн.
  • Өрхийн эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаан тасралтгүй, хэвийн байдлыг хангах зохицуулалтыг хийх ба үйл ажиллагааны жирэмсний хяналт, нярайн болон гэрийн эргэлт үзлэгийг бүрэн хийж, зөвлөгөө өгнө. 
  • Өрхийн эмч нар өвчтөний гэрээр очиж хийдэг өдрийн эмчилгээг тарилгын бус хэлбэр буюу эмийн эмчилгээг зөвлөнө. 
  • Өрхийн эмч нар өндөржүүлсэн бэлэн байдлын үед  өвчтөндөө утсаар, онлайнаар зөвлөгөө өгч байнгын холбоотой ажиллана. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд тусгай эмч очиж үзлэг хийнэ.
  • Тухайн хорооны нутаг дэвсгэрт ойр байрлах 2-оос доошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгаа гэдгийг харуулах таних тэмдэг гадна талд нь байршуулж иргэдийг мэдээллээр хангана.
  • Илрүүлэг шинжилгээнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг автобусаар тээвэрлэнэ.
  • Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, мэс заслын дараах тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар хүргэж, авна.
  • Тухайн эмнэлгийн лабораторид тодорхойлдоггүй үзүүлэлтийг шинжлэх зайлшгүй тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана. 
  • Түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн сахиур болон дагалдаж яваа иргэдийг халдвар хамгаалалтын дэглэм баримтлуулан өөрийн эмнэлэгтэй байрлуулах үүргийг хүлээнэ.
  • Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдийг сахиураар авахгүй бөгөөд сахиур солихгүй.
  • Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн эмнэлэг нь иргэнийг хүргэж өгнө.
  • Мөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хотоос гарах /буяны ажил, эрүүл мэндийн шалтгаан, хүнс, өвс, тээвэр гэх мэт/ тохиолдолд ПГУ/PCR шинжилгээг авах зохицуулалт хийх аж.