Нийслэл даяар их цэвэрлэгээний ажил эхэлж, цэвэрч СӨХ-дыг шалгаруулах уралдаан үргэлжилж байна

Нийслэл даяар их цэвэрлэгээний ажил эхэлж, цэвэрч СӨХ-дыг шалгаруулах уралдаан үргэлжилж байна

Иргэдийг ая тухтай, хотоо цэвэр цэмцгэр байлгахтай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан их цэвэрлэгээний хуваарийн дагуу Хот тохижилтын газар, Тохижилт үйлчилгээний компаниуд гудамж талбайн хайс хашлага, тоноглол арчилгаагаар эхлүүлээд байна.

Сар шинийн баяраас өмнө нийслэл даяар хийгдэх их цэвэрлэгээний ажилд иргэд, олон нийтийг оролцуулахгүй, харин тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм. Мөн хог ачилтын давтамжийг нэмэгдүүлэх юм байна. Түүнээс гадна “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв”, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилготой нэг сарын болзолт уралдааныг Захирагчийн ажлын албанаас зарлаад гурав хоногийн хугацаа өнгөрч байна. Энэхүү болзолт уралдаан нь нийт 17 шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж уралдааны дүнг үндэслэн байр эзлүүлэх юм. Эхний 20 байранд орсон СӨХ-дыг өргөмжлөл, мөнгөн  шагналаар шагнаж урамшуулах ба,

  • Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, фасад, лифт засварлахад дэмжлэг үзүүлнэ
  • Нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох, засварлахад ажилд нь дэмжлэг үзүүлнэ
  • Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 11 СӨХ-нд халуун хэмжигч бэлэглэнэ
  • Монголын халдваргүйтгэл, шавьж мэрэгчидтэй тэмцэх холбооноос есөн СӨХ-ны хариуцсан байруудад нэг  удаа үнэ төлбөргүй ариутгал халдваргүйжүүлэлтийг тус тус хийж өгөх юм.