Монголын хамгийн намхан иргэнд хилчид хүндэтгэл үзүүлжээ

Монголын хамгийн намхан иргэнд хилчид хүндэтгэл үзүүлжээ

Хилийн 0132 дугаар ангийн 0331 дүгээр салбарын алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэн Монгол улсын хамгийн намхан иргэн болох малчин Ж.Ичинхорлоод хүндэтгэл үзүүлж 600 мянган төгрөгийн хүнсний тусламж үзүүлэхийн зэрэгцээ түлээ, түлшний асуудлыг нь шийдвэрлэж өгсөн байна. 

Түүний өндөр анх 90 см байсан бол нас нь хэвийхийн хэрээр жижгэрсээр 65 см 28 кг жинтэй болжээ. Тэрээр одоо Дорнод аймгийн Чойбалсан суманд малаа маллан амьдарч байна. Ж.Ичинхорлоо гуайг  1990 онд Монгол Улсын хамгийн намхан хүнээр албан ёсоор тодруулж, номын хуудаснаа тэмдэглэж байжээ.

Тэрбээр 1971 онд бусад ээжүүдийн адилаар төрж, хэвийн өсөлттэй, эрүүл саруул хүү хийсвэр хагалгаагаар төрүүлсэн бөгөөд хүү нь эхнэр авч хоёр сайхан хүүхдийн эцэг болж Ж.Ичинхорлоо гуай хоёр ч ачтай болсон байна. 




Өнөөдөр цэлмэг байна

14 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө