Автобусанд бээлий, маск, ариутгалын бодис худалдана

Автобусанд бээлий, маск, ариутгалын бодис худалдана

УОК-ын хуралдаанаар нийслэлд энэ сарын 11-23 хүртэл бүх нийтийн.  бэлэн байдал тогтоох болсон талаар мэдээлэл хийлээ.

Хөл хорионы 12 хоногт нийтийн тээвэрт тодорхой хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал, нийтийн тээврийг цагийн хуваарьт шилжүүлж 08.00-18.00 цагийн хооронд явуулна. Мөн тусгай горимоор зорчигчдын тоог хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах аж.

Нэг автобусанд цөөн тооны иргэд суух бөгөөд дандаа цонхон талаа барьж зорчих юм байна. Автобусанд маск, бээлий, ариутгалын бодис худалдаалах аж.

Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Иргэд нийтийн тээврээр зорчихдоо заавал амны хаалт хэрэглэнэ. Хэрвээ амны хаалт, бээлийгүй нийтийн тээврээр зорчих шаардлага гарвал автобусанд байгаа хамгаалалтын хэрэгслийг худалдаж авч үйлчилнэ. Нийтийн тээврийн жолооч энэ журмыг мөрдүүлж ажиллана" гэв.