Сансар судлаач эрдэмтэд ирэх долоо хоногийг Ангараг гарагаар “амьсгалсан” долоо хоног байх болно гэж хэлж байна. Учир нь БНХАУ болон Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын хөөргөсөн хоёр сансрын хөлөг Ангараг гараг дээр газардах юм.
АНЭУ-ын сансрын хөлөг өнгөрсөн долдугаар сард хөөрсөн бөгөөд ирэх мягмар гарагт буюу хоёрдугаар сарын 9-ны өдөр Ангарагийн тойрог замд орох юм байна. Харин үүнээс нэг өдрийн дараа лхагва гарагт /2021.02.10/ Хятад улсын “Tianwen-1” хөлөг улаан гарагийн тойрог замд орж судалгааны төхөөрөмжөө буулгах болно. Тус хөлөг Ангарагийн хамгийн том сав газрын хэсэг болох Утопиа Плантитад хүрч дээж авах төлөвлөгөөтэй юм.
НАСА-ийн эрдэмтэд уг үйл явдлуудыг түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал болно гэж харж байна.
Эх сурвалж: NASA