Хөл хорионы үед "Нэг хаалга-нэг шинжилгээ" зарчмаар 420 мянган өрхөөс шинжилгээ авна

Хөл хорионы үед "Нэг хаалга-нэг шинжилгээ" зарчмаар 420 мянган өрхөөс шинжилгээ авна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж нийслэл Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 11-23-ны 07.00 цаг хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаанд

  • "Нэг хаалга-нэг шинжилгээ" зарчмаар 420 мянган айл өрхөд оношлогооны ажлыг зохион байгуулна.
  • Өдөрт 42 мянган шинжилгээ хийхээр төлөвлөсөн.
  • 73 цэгт шинжилгээний цэг байгуулна, \шаардлагатай бол 90 гаруй хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулах ба эрүүл мэндийн салбарын 280 баг ажиллана хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.