Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг энэ сарын 11-нээс өмнө буцаана

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг энэ сарын 11-нээс өмнө буцаана

УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлд гацсан иргэдийг энэ сарын 11-нээс өмнө орон нутагт нь буцаана гэж хэллээ. Тэрбээр "Орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийг маргаашаас PCR шинжилгээнд хамруулж, эрсдэлгүйгээр буцаана. Хоёрдугаар сарын 11-н гэхэд иргэд гэр гэртээ, байх ёстой газартаа очсон байхаар зохион байгуулалтыг хийнэ" гэлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд орон нутгийн харьяалалтай 10 мянга гаруй иргэн гацаад байгаа юм.