Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Үүний дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 166 иргэн эх орондоо ирэх юм. Үүнээс,
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 18,
- Жирэмсэн-асран хамгаалагчийн хамт байгаа 15,
- Өндөр настан 3,
- Эрүүл мэндийн шалтгаантай 8,
- Бусад шалтгаантай 122 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.