Сөүлд гацаад байсан С.Ханатбек хүү Турк улсад очиж, эмчилгээгээ эхлүүлжээ

Сөүлд гацаад байсан С.Ханатбек хүү Турк улсад очиж, эмчилгээгээ эхлүүлжээ

Хэдхэн өдрийн өмнө бид Туркийн Истанбул хотод хагалгаа хийлгэхээр аав, ээжтэйгээ хамт Монголоос ниссэн ч ХӨСҮТ-д хийлгэсэн COVID-ийн шинжилгээний бичигт олон улсын бус хэллэг ашиглаж, нэрний алдаа гаргаснаас болж Сөүлийн нисэх буудалд гацаад байсан 16 настай С.Ханатбек хүүгийн эгчтэй ярилцсан билээ. Тэгвэл С.Ханатбек хүү аав, ээжийн хамт дахин онгоцны билет захиалж эмчилгээ хийлгэх Турк улсын Анкара хотод очжээ. Түүний эмчилгээ нь өчигдөр /2021.02.02/ эхэлсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж.

С.Ханатбек хүү өнгөрсөн сарын эхээр ясны хавдраар өвчилж, эмчилгээнд нь 200 сая төгрөг шаардлагатай байгаа юм.