“Оюутны байрны дэргэдэх “Нүүдэлчин” цайны газраас халдвар илэрсэн”

“Оюутны байрны дэргэдэх “Нүүдэлчин” цайны газраас халдвар илэрсэн”

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээр нийслэлд голомтын үргэлжлэх хугацаа дуусаагүй ба одоогоор 20 гаруй голомт байгаа талаар хэллээ. Тодруулбал, 

  • “GB Tower”-ын голомт үргэлжилж нийт 25 хүнээс халдвар илэрсэн.
  • Сүхбаатар дүүрэг дэх Бэлхийн гудамжинд байрлах гутлын цехээс 22 тохиолдол батлагдсан. 
  • Батлан хамгаалахын их сургуулийн хоёр ажилтан халдвар авсан. Мөн тэдний гэр бүлийн гурван хүн нийт таван хүн энэ голомтод өвчилсөн. Энэ нь Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хамаарна. Үргэлжлүүлэн хавьтлуудыг илрүүлэх ажил явагдаж байгаа аж.
  • БЗД-ийн 17 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас мөн халдвар гарсантай холбогдуулан 100 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байна. 

  • СХД-ийн "Содон" хорооллын супермаркетад гэр бүлээс улбаатай халдварын голомтоос 9 тохиолдол бүртгэгдсэн.

  • Бэлхийн 15, 16 дугаар гудамжны халдвар үргэлжилсээр байна.

  • Мөн 13-р хорооллын Оюутны байрны дэргэд байдаг "Нүүдэлчин" цайны газраас халдвар илэрсэн. Тиймээс уг цайны газраар сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай байна гэдгийг ЭМЯ-аас онцоллоо.