"Нас барсан дөрвөн хүний хоёр нь халдвар аваад эдгэрснийхээ дараа эндсэн"

"Нас барсан дөрвөн хүний хоёр нь халдвар аваад эдгэрснийхээ дараа эндсэн"

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,832 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Харин нас барсан 4 хүн байна” гэж мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө.

Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирусийн дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт дөрвөн нас баралт бүртгэгдээд байгаа. Энэ дөрвөн тохиолдлын хоёр нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа архаг хууч өвчин, зүрх судасны дутагдал, зүрхний хэм алдалтын улмаас нас барсан. Хоёр тохиолдол нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод эмчлэгдэж байх явцдаа нас барсан. Тухайн хоёр хүний хувьд мөн архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан. Эхний нас баралт 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд бүртгэгдсэн бол 2021 оны нэгдүгээр сарын 5, 12, 22-ны өдрүүдэд дараа дараагийн нас баралтууд бүртгэгдсэн байна. Өнөөдөр нас баралтын нийт тоог мэдээлсэн.