Ажлаа хийж яваад санамсаргүй байдлаар 48 цаг хөл хорионд оржээ

Ажлаа хийж яваад санамсаргүй байдлаар 48 цаг хөл хорионд оржээ

ЭМЯ-аас нийслэлд одоогийн байдлаар коронавируст халдварын идэвхтэй  10 голомт байна гэж мэдээлсэн. Эдгээрийн дийлэнх нь орон сууц байгаа бөгөөд халдвар илэрсэн даруйд ЭМЯ-аас тухайн байранд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл нэгэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн ажилтан ажлаа хийж яваад санамсаргүй байдлаар 48 цаг тусгаарлагджээ. Тодруулбал, худалдан авагчид байр үзүүлэхээр очсоны дараа тухайн газар халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж,  хөл хорио тогтоожээ. Улмаар шинжилгээний хариу нь 48 цаг гартал тухайн байранд тусгаарлагдсан байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө