Малчин айлын өвөлжөө шатаж, 114 бог мал хорогджээ

Малчин айлын өвөлжөө шатаж, 114 бог мал хорогджээ

Дорноговь аймгийн Айраг сумын Нарт багийн “Гүн хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/  Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 32 км зам туулан 19:20 цагт очиход иргэн Ж-ийн 35х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 73 ямаа, 41 хонь, нийт 114 бог мал өртөж хорогдсон байна. Иймд иргэд та бүхэн ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө