Дорноговь аймагт очсон халдвартай иргэн явах замдаа “Гоё амтат зоог” хоолны газраар үйлчлүүлжээ

Дорноговь аймагт очсон халдвартай иргэн явах замдаа “Гоё амтат зоог” хоолны газраар үйлчлүүлжээ

Дорноговь аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 20:00 цагаас аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байсан билээ.

Тэгвэл тус иргэн нь Дорноговь аймаг явахаасаа өмнө 9 дүгээр дунд сургууль, нисэх буудал, Налайхын “Оргил” супермаркетаар үйлчлүүлсэн байсан нь тогтоогдсон бөгөөд Сайншанд руу ирэх замдаа 14.00-16.00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн байна. Тиймээс Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 63 хүнийг гэрт нь тусгаарлаж хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар “Гоё амтат зоог” хоолны газарт ижил цагт хооллож таарсан. Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, мэс заслын тасагт 30 өвчтөн, 2 эмч, эрүүл мэндийн 4 ажилтан тусгаарлалтад орсон. Эдгээр хүмүүс долоо хоногийн хугацаанд тусгаарлалтад байна. Зөвхөн 2, 3 дахь өдөр эргэлт оруулна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ хоолны порцыг нэмж, өдөрт 5 удаа хооллоно. Тиймээс ар гэрийнхэн нь эмнэлэг рүү заавал хоол оруулах шаардлагагүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 91 хүнээс шинжилгээ авч, өчигдөр ХӨСҮТ рүү илгээхэд хариу нь сөрөг гарсан. Эхний шинжилгээний хариу сөрөг гарлаа гээд тайвшрах асуудал биш. 6-7 хоногийн дараа давтан шинжилгээ авч түүний үр дүнгээр хязгаарлалтын ажлыг зохион байгуулах ёстой. Ойрын хавьтлаар тогтоогдсон иргэд 14 хоног гэрийн дэглэмийн хязгаарлалтыг мөрдөнө” хэмээн Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос мэдээлжээ. Түүнийг одоогоор ойрын хавьтал болох хамт ирсэн 11 хүнийг аймгийн МСҮТ-ийн дотуур байранд тусгаарлажээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө