"Өргөө" амаржих газарт нярайлсан эмэгтэйгээс халдвар илэрч, эмнэлэгт нь тусгаарлажээ

"Өргөө" амаржих газарт нярайлсан эмэгтэйгээс халдвар илэрч, эмнэлэгт нь тусгаарлажээ

Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны  дарга А.Амбасэлмаа “Өргөө” амаржих газарт өчигдөр нярайлсан эмэгтэйгээс халдвар илэрсэн талаар мэдэгдлээ.

Тус эмэгтэй нь төрөхөөсөө өмнөх өдөр шинжилгээ өгөөд, хариу нь гарахаасаа өмнө өвдөж төрсөн байна. Ингээд төрсний дараа хариу нь батлагдсан мөн тухайн эмэгтэй кесар хагалгаагаар төрж биеийн байдал хүнд байсан тул эх, нярай хоёрыг эмнэлэгт нь тусгаарлажээ. Одоогоор эх, нярайн биеийн байдал сайн байгаа ба гэр бүлийнх нь гурван хүнийг мөн тусгаарлаад байна.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө