Увс аймгийн Зүүнхангай сумын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

Увс аймгийн Зүүнхангай сумын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

Өчигдөр/2021.01.27/ Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнхангай сумын чиглэлд нийтийн тээврээр зорчсон нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч сорьцыг Ховд аймаг руу явуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл PCR шинжилгээний эцсийн хариу сая сөрөг гарсан талаар Увс аймгийн шуурхай штабаас мэдээллээ.  Автобусны нийт зорчигчдыг PCR шинжилгээний хариу баталгаажиж гартал тусгаарлах байранд хяналтанд авч өнөөдөр 11.00 цагаас хойш тодорхойгүй хугацаагаар тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар автобусанд хамт явсан нийт есөн хүний сорьцыг шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь бүгд сөрөг гарсан байна.