Дархан-Уул аймагт очсон халдвартай иргэн дэглэм зөрчиж, фитнесээр үйлчлүүлжээ

Дархан-Уул аймагт очсон халдвартай иргэн дэглэм зөрчиж, фитнесээр үйлчлүүлжээ

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр аймгийн засаг дарга Б.Азжаргал “энэ сарын 26-27-ны шөнө УБ-Дархан чиглэлийн хүнс тээврийн жолоочийн PCR шинжилгээний хариу нь 48 цагаас хэтэрсэн байсан тул аймгийн онцгой комисс зогсоож, дахиж шинжилгээнд хамруулсан юм. Тухайн иргэнийг постон дээр хонуулахад ах нь очиж хоол унд өгч, дулаан машинд хамт хоносон нь тогтоогдсон. Ахыг нь шинжилгээнд хамруулахад одоогоор сөрөг гараад байна.

Түүнийг ахтайгаа цуг нэгдүгээр сарын 26-ны өдөр шинжилгээний хариу гартал гэртээ тусгаарлаарай гэсэн боловч 18.00-20.00 цагийн хооронд “Тохь” фитнесс төвөөр үйлчлүүлсэн байна. Бид одоогоор ойрын хавьтал гэсэн 52 иргэнийг олж тогтоож, шинжилгээнд хамруулсан. Эхний шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан. Хариуцлага алдсан эдгээр иргэдэд хуулийн хариуцлага тооцно” гэж мэдээллээ.