Б.Бурмаа: Аав маань хагалгааны өмнөх химийн эмчилгээ хийлгэж байгаа. Бие нь сайн байна

Б.Бурмаа: Аав маань хагалгааны өмнөх химийн эмчилгээ хийлгэж байгаа. Бие нь сайн байна

Ходоодны хавдар оноштойгоор Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаяр гуайн ар гэрийнхнээс Хавдар Судлалын Үндэсний төвийн/ХСҮТ/ эмч Э.Эрхэмбаяр хэт тулгуу хугацаатайгаар гурван сая төгрөг нэхэмжилсний улмаас эмчлүүлж чадалгүй нутаг буцсан талаар “Livetv” сайтын сэтгүүлчид сурвалжилсан.

Үүний дараа УИХ-ын гишүүн, ХСҮТ-ийн Ерөнхий захирал асан Ж.Чинбүрэн, Т.Батбаяр гуайтай холбогдож “Ходоод тайрах хагалгаанд оруулах боломжтой  гэсэн дүгнэлт гарсан тул яаралтай ирж шинжилгээнд хамрагдаж, хагалгаанд орно уу" гэсэн хариуг өгсөн. Улмаар Т.Батбаяр гуай нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Тухайн үед бид Т.Батбаяр гуайн охин Б.Бурмаатай нэвтрүүлэг цацагдсаны дараах болсон үйл явдлын талаар ярилцаж байв.

Тэгвэл Т.Батбаяр гуайн биеийн байдал нь ямар байгаа, хагалгаа хэзээ хийгдэх талаар бид охин Б.Бурмаагаас тодрууллаа. Тэрбээр “Аав маань хагалгааны өмнөх химийн тариа хийлгэж байгаа. Биеийн байдал нь ямар байх, эмчилгээ хэр зэрэг үр дүнгээ өгөхөөс шалтгаалж хагалгааны тов гарна гэж эмч хэлсэн. Одоо биеийн байдал нь сайн байгаа” гэлээ.