АОК: Говь-Алтай аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэдэг нь ХУДАЛ

АОК: Говь-Алтай аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэдэг нь ХУДАЛ

Говь-Алтай аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэх мэдээлэл өчигдөр /2021.01.27/ зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл тус аймгийн онцгой комиссоос уг мэдээлэлд хариу мэдэгдэл гаргажээ. . 
 
Тодруулбал, "Худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна. Говь-Алтай аймагт Ковид-19-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй болно. Худал мэдээлэл цацсан цахим хуудас, иргэнийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэд та бүхэн худал мэдээлэлд автахгүй байж албаны эх сурвалж эсэхийг нягталж түгээхийг анхааруулъя. Говь-Алтай аймгийн Онцгой комисс" гэжээ.