Өчигдөр/2021.01.27/ Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнхангай сумын чиглэлд нийтийн тээврээр зорчсон нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч сорьцыг Ховд аймаг руу явуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл PCR шинжилгээний эцсийн хариу өнөөдөр орой гарах юм байна. Мөн автобусны нийт зорчигчдыг PCR шинжилгээний хариу баталгаажиж гартал тусгаарлах байранд хяналтанд оруулсан байна. Түүнчлэн өнөөдөр 11.00 цагаас хойш тодорхойгүй хугацаагаар тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.