Ирландад 14 настай хүү Монгол эмэгтэйн биед халдаж, хүзүүнд нь хутгалжээ

Ирландад 14 настай хүү Монгол эмэгтэйн биед халдаж, хүзүүнд нь хутгалжээ

Энэ сарын 20-ны оройн 21:30 цагийн үед Ирланд улсад амьдардаг монгол эмэгтэй нийслэл Дублин хотын төв гудамжинд ажлаа тараад харьж явахдаа дээрэмдүүлж, хүзүүндээ хутгалуулсан талаар “The Sun” мэдээлжээ.

Тус эмэгтэй нь Ирланд улсад нөхөр, хүүхдийн хамт оршин суудаг 48 настай эмэгтэй байсан бөгөөд түүнийг дээрэмдсэн этгээд нь 14 настай, өмнө нь хэд хэдэн удаа хулгай, дээрмийн хэрэгт холбогдож байсан гэдгийг нь цагдаагийхан тогтоосон байна. Хохирогч эмэгтэй хүзүүндээ хутгалуулсныхаа дараа “Матер” гэх эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэр шөнөдөө яаралтай хагалгаанд орж, амь аврагдсан байна. Энэ талаар Ирландын албаны эх сурвалжууд мэдээлэхдээ “монгол эмэгтэй аймшигтай гэмтэл авсан ч цаг алдалгүй нөхөрлүүгээ залгаж яаралтай тусламж авч чадсан” гэжээ. Одоогоор цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ба хэрэг гарах үед ойр хавьд явж байсан гэрчүүдээс мэдээлэл авч байгаа аж. Халдлага үйлдсэн этгээд нь дугуйгаар түүн рүү дөхөж очоод дээрэмдэхийг завдаж, дараа нь хутгаар хүзүүнд нь хутгалан зугтаасан байна.

Одоогоор манай улсын Гадаад харилцааны яамны Консулын газар тус эмэгтэйн Монгол дахь ар гэрийнхэнд нь Бээжин дэх Ирландын Элчин сайдын яамнаас виз авч өгөн нислэгээр явуулахаар ажиллаж байгаа юм байна.

Хэрэг гарсан газрын зураг

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү