Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатараас Ховд аймагт зорчигч тээврийн автобусаар очсон гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол гарсан.
Иймд тус гурван иргэн болоод тэдэнтэй хамт нэг автобусаар зорчиж явсан 44 иргэнийг Ховд аймгаас тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод авч ирэн, тусгаарлаад буй.
Тэгвэл дээрх 44 иргэнийг Улаанбаатар хотод “Эрхэс” зочид буудалд тусгаарлаад байжээ. Ингээд өчигдөр /2021.02.04/ буюу тусгаарлалтын 9 дахь хоног дээр нь тус зочид буудлаас гарахыг шаардсан гэх мэдээлэл байна. Учир нь тусгаарлалтын хугацааг 14 хоног болгон өөрчлөөд байгаа билээ. Иймд Ховд аймгаас Улаанбаатар хотод ирээд тусгаарлагдаж байгаа иргэдийн хугацаа энэ сарын 09 ны өдөр дуусаж байгаа ажээ.
Холбоотой өмнөх мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү!