Л.Оюун-Эрдэнийг маргааш Ерөнхий сайдаар томилно

Л.Оюун-Эрдэнийг маргааш Ерөнхий сайдаар томилно

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг  томилох шийдвэрийг эрх баригч МАН-аас Удирдах зөвлөл болон Бага хурлаас гаргасан. Энэ дагуу МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өнгөрсөн баасан /2021.01.22/ гаригт хүргүүлсэн.

Хуульд заасны дагуу Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-ын тогтоолын төсөл болгон УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Уг тав хоногийн хугацаа маргааш /2021.01.27/ дуусах юм. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга уг тогтоолын төслийг өнөөдөр орой эсвэл маргааш өргөн барих нь. 

Эх сурвалжууд ч мөн маргааш /2021.01.27/ Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаан болж Ерөнхий сайдыг томилно гэх мэдээллийг өгч байна.

Шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа өөрөө танхимын сайд нараа томилж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, тангараг өргүүлснээр шинэ Засгийн газар байгуулагдана.