Л.Эрдэнэчимэг: Гуравдугаар сард вакцин нийлүүлэх боломжтой гэдэг хариу авсан

Л.Эрдэнэчимэг: Гуравдугаар сард вакцин нийлүүлэх боломжтой гэдэг хариу авсан

Манай улс БНЭУ-ын Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэхээр ажиллаж байгаа. Засгийн газраас гадна “Монос” групп ч мөн вакцин оруулж ирэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл Монос группийн үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг ирэх гуравдугаар сард “АстраЗенека” тус группд вакцинаа нийлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн талаар өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ.

Тэрээр “АстраЗенека манай компанид гуравдугаар сард вакцинаа нийлүүлэх боломжтой гэж өчигдөр мэйл ирүүллээ. Энэ асуудал төр засагтай огт холбоогүй шүү. Астразенекагийн гэрээт төлөөлөгчийн хувьд хэлцэл хийгээд явж л байгаа. Би ч захиж л байя, гэрээлж л байя. Засаг ч бас захиж л байгаа байлгүй” гэжээ.