"Өчигдрийн жагсаалд оролцсон “хавьтал болсон” гэх хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан"

"Өчигдрийн жагсаалд оролцсон “хавьтал болсон” гэх хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан"

Өчигдөр/2021.01.25/ УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн асуудлаар Сүхбаатарын талбайд өлгөлөн зарласан билээ. Энэ үеэр түүнийг дэмжигчид болон намын гишүүд нь хүрэлцэн ирсэн. Улмаар 17.00 цагийн үед тус жагсаалд оролцсон хоёр иргэн коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тул иргэдийг бүртгэж, жагсаалын тараасан билээ.

Энэ талаар ЭМЯ-ны мэдээллийн үеэр “талбай дээр олон хүнийг хамарсан жагсаал цуглаан болох явцад эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн, илт амьсгалын замын шинжтэй ханиасан, халуурсан хоёр хүн байна гэдэг мэдээг ЭМЯ-нд ирүүлсний дагуу Шуурхай хариу арга хэмжээний баг очиж, тус хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авчээ. Урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй” гэв.