Нэг үсчнээр үйлчлүүсэн гэр бүлийн гурван хүн халдвар авчээ

Нэг үсчнээр үйлчлүүсэн гэр бүлийн гурван хүн халдвар авчээ

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн хугацаанд батлагдсан халдварын тохиолдлуудын талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийтийн байр, хэд хэдэн гудамж хороололд халдвар гарсан байна. Гудамж хорооллоос бүртгэгдсэн халдварын эх уурхайг тогтоох явцад нэг гэр бүлийн гурван хүн байсан бөгөөд гурвуулаа үсчин орж үсээ засуулсан байсан. Үсчин мөн 18-ны өдөр халдвар авсан нь тогтоогдсон. Тиймээс үйлчилгээний газрууд халдвараас сэргийлэх дэглэмийг маш сайн баримтлахгүй бол халдвар тараах эрсдэл өндөр байна. 

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн 45-р байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор 121 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Мөн Дамба болон Бэлхийн задгай орчмын айлууд, тэнд байдаг нийтийн байрны нийт 592 хүнд шинжилгээ хийсэн. Гэхдээ 14 хоног хянаж давтан шинжилгээ авна" гэв.