ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргалыг ажлаас нь чөлөөлжээ

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргалыг ажлаас нь чөлөөлжээ

Өнгөрсөн долоо хоногт Нэгдүгээр амаржих газар төрсөн эхтэй холбоотой асуудлаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Учир нь эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан ажлын хариуцлага алдсанаар Нэгдүгээр амаржих газарт алдаа гарсан хэмээн удирдлага нь үзэж, дээрх шийдвэрийг гаргасан байна. Зарим эх сурвалжуудыг мэдээлж буйгаар Я.Буянжаргал нь “Ажлаа хүлээлгэж өгөхгүй” хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн гэв. Үүнээс гадна НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа ажлын хариуцлага алдсан Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланд ажлаа хүлээлгэн өгөх шаардлага тавьж мөн тус газрын ажилчид нь удирдлагаа эсэргүүцэн гарын үсэг цуглуулж буй ч Г.Баясгалан нь мөн “би ажилдаа ороод удаагүй байна” хэмээн эсэргүүцэж байгаа аж.